Миний найзууд бол миний амьдралын хамгийн чухал хүмүүс юм. Бид 10 жил шиг дандаа цуг байхаа болиод удаж байна. Тэд мөн л ажил хийж, зарим нь сурч, зарим нь гадаад гарсан. Ийм учир бид хоорондоо уулзаагүй их удаж байна. Уулзаж, уух бодолтой байдаг бөгөөд зарим нь ажилтай, зарим нь хол, тэгээд бас зарим нь эмэгтэй хүний дарлалд орсон болохоор тийм боломж бололцоо байхгүй болсон. Миний найзууд нэгнийхээ төлөө үхэхээс буцахгүй зоригтой зүрхтэй хүмүүс билээ.